БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ
• Хүүхдийг хүндэтгэж, тэдэнд дэмжлэг үзүүлэх
• Хүүхдэд хүмүүнлэг энэрэнгүй хандах
• Мэдээллийг нээлттэй ил тод байлгах
• Хүүхдийн талаар орон нутгийн бодлогыг уялдуулж, гэр бүл, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР
Тус хэлтсийн дэргэд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор дараах дугуйлангууд хичээллэж байна.
• Бүжиг
• Урлахуйн ухаан
• Шатар
• Хөтлөгч нэвтрүүлэгч
• Англи, Герман хэлний сургалт
• Зуны сургалтууд / хүүхдийн хэрэгцээнд тулгуурласан төрөл бүрийн сургалт/-ыг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Хүүхдийн оролцоотой орон нутаг, бүсийн болон улсын чанартай чуулган, зөвлөлдөх уулзалт, сургалт семинарт ХӨУБ-ын сурагчдаа байнга хамруулахын зэрэгцээ олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдрөөр хүүхдийн төлөөллийг аймгийн удирдлагуудтай уулзуулах ажлыг уламжлал болгон явуулж, хөтлөгч нэвтрүүлэгчийн дугуйлан “Хүүхдийн цаг” нэвтрүүлгийг тогтмолжуулан ажиллаж байна.
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР
Хүүхдийн төлөө хэлтэс нь хүүхдийн оролцох эрхийг дэмжих чиглэлээр онцгой анхаарч, хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг тогтмол дэмжиж байдаг.
Үүнд:
• Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл
• Скаутын зөвлөл
• Өсвөрийн улаан загалмай
• Сурагчдын зөвлөл
• Өсвөрийн цагдаа
• Эко элч
• Дотно анд зэрэг хүүхдийн оролцооны нийт 22 байгууллага Дорнод аймагт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Хүнд нөхцөл дэх хүүхдийг хамгаалах тэдний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж хүүхэд багачуудад туслах төрөл бүрийн үйлчилгээ явуулдаг.
Үүнд:
• Сургалт, сурталчилгаа
• Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
• Халамжийн үйлчилгээнд хамруулах
• Тэтгэлэг дэмжлэгт холбон зуучлах
• Судалгаа хийх, мэдээллийн нэгдсэн бүрдүүлэх
• ОНТХХТөвийн ажил, үйлчилгээ